Хийн ниргэлгийн плазм

PHYS604 / Магистр

Багц цаг: 2

Физикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээл нь физикийн мэргэжлийн суурь хичээлүүд дотор үзсэн ерөнхий болон онолын физикийн хичээлүүдийг үндэслэн бодисын нэгэн төлөв болох плазмын шинж чанар, хийн ниргэлэг, ниргэлгээр үүсэх плазм, ниргэлгийн процесст ажиглагдах үзэгдлүүд, тэдгээрийн онцлог шинж чанар, ниргэлгийг үүсгэх арга замуудыг судлах зорилготой. Энэ хичээлийг үзсэнээр суралцагч ерөнхий физикийн цахилгаан ба соронзон хэсэг болон бодисын бүтцийг хичээлийн агуулгад тусгагдсаны дагуу гүнзгийрүүлэн нэгтгэн судалж физикийн цогц мэдлэгээ бүрдүүлэх ач холбогдолтой бөгөөд дараагийн шатны хичээлийг үзэх нөхцөл бүрдэнэ.

Товч агуулга

Удиртгал, ниргэлгийн төрлүүд, ниргэлгийн судалгааны түүх, Мөргөлдөөний процесс, Нейтраль атом молекулаас электрон сарних, ионы нейтрал бөөмстэй хийх мөргөлдөөн, электроны атом молекултай хийх харимхай бус мөргөлдөөн, Сул иончлолгдсон плазм дахь электроны хөдөлгөөн, энерги, диффуз, Ион, Цэнэгийн нягтын градиенттэй үеийн плазм дахь цахилгаан гүйдэл, Хувьсах орон дахь электроны хөдөлгөөн, плазмын диэлектрик нэвтрүүлэх чадвар, цахилгаан соронзон долгионы бүрэн ойлт, Иончлол, иончлолын механизмууд, рекомбинац, сөрөг ба эерэг ионы бий болох процессууд, эмисс, Түгэлтийн функцээр электроны процессуудыг илэрхийлэх, электроны энергийн спектр, Цацаргалттай шилжилтийн төрлүүд, удаашралын цацаргалт, рекомбинацын цацаргалт, тасралтгүй спектртэй цацаргалт, шингээлт, молекуляр спектр, Туршилтын схем, Зондын ВАХ, Хоёрлосон зонд, өндөр даралттай плазм дахь зонд, Хий нэвт цохигдох, Тогтмол орны нэвт цохилт, Өндөр давтамжттай долгионы нэвт цохилт, Оптик нэвт цохилт, уугих ниргэлэг, Гадаад байдал, ерөнхий бүтэц, Электрод хооронд явагдах ниргэлгийн ВАХ, Катодын үе, эерэг багана, Анодын үе, Тогтворгүй байдал түүний шалтгаан, Иончлолын тогтворгүй байдал, тогтворгүйжуүлэх хүчин зүйлс, Нумын тодорхойлолт, онцлог шинжүүд, төрлүүд, нумыг асаах, агаар дахь нүүрсний нум, катодын орчим дахь процессууд, катод ба анодын муж, Цахилгаан ба соронзон орон доторхи цэнэгт бөөмийн хөдөлгөөн: Нэгэн төрлийн бус орон дахь бөөмийн хөдөлгөөн, Титэмт цахилалт, түүний онцлог, гарган авах, Плазмын энергийн баланс, нумын багана, өндөр давтамжийн индукцийн ниргэлэг, хэт өндөр давтамжийн ниргэлэг, оптик ниргэлэг, плазматрон, Түргэн хувьсах гүйдэл, ВАХ, Өндөр давтамжийн багтаамжит ниргэлгийн хэлбэрүүд, горимууд