Ус хэмжил зүй

HYDR200 / Бакалавр

Багц цаг: 3

Ус, цаг уур судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Гадаргын усны элементүүдийг ажиглах, хэмжих, мэдээ материал боловсруулж сурахад энэ хичээлийн зорилго оршино. Оюутан ус хэмжилтийн багаж төхөөрөмжийн ажиллах зарчмыг мэдэж авсанаар түүнийг сайжруулах, шинээр зохион бүтээх шинэ сэдэл авах, хэмжилтийн аргуудыг боловсронгуй болгох, орчин үеийн дэвшилтэд арга технологийг хэрэглэх чиг олж, үндсэндээ ус хэмжил зүйн суурь ухагдахууныг ойлгох, эзэмших юм.

Товч агуулга

Усны горимын элементүүд болох усны түвшин, өнгөрөлт, хагшаас, температур, мөсний үзэгдэл, физик, хими шинж чанарт ажиглалт хэмжилт хийх, усзүйн мэдээний сүлжээ, мэдээллийн бааз үүсгэх болон тэдгээрийг судалгааны шинжилгээний ажилд хэрхэн ашиглах тухай ойлголттой болно. Усны болон хагшаасны өнгөрөлт бодох тооцооны аргуудад суралцана. Усны элементүүдийн талаар үндсэн ухагдахуунтай болж, тэдгээрийг ямар аргазүйгээр тодорхойлох мэдлэг, чадвартай болно мөн усны харуул байгуулах, цаг хугацааны ямар нарийвчлалтай байх, хэмжилтийн хэрэгсэлүүд, түүний ажиллагааны тухай, мэдээ материалд хэрхэн дүн шинжилгээ хийх, алдааг илрүүлэх, боловсруулж эмхэтгэн эцсийн бүтээгдэхүүн болгох гэсэн ерөнхий дараалалтай байх ба лекц, семинар, хээрийн дадлагын хэсгүүдээс бүрдэнэ.