Олон улсын эрх зүй (ахисан түвшин)

INTL707 / Доктор

Багц цаг: 3

Нийтийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Олон улсын эрх зүйн орчин үеийн асуудлууд нь улс орны хамтын ажиллагаа өргөжин тэлэхийн хирээр олон шинэ харилцаа, хандлага үүсэн хөгжихийн зэрэгцээ орчин үеийн үндэсний эрх зүйн тогтолцоонд зүй ёсоор багтан үндэсний хэмжээнд түүний гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, эзлэх байр суурь нь нэмэгдсээр байна. Олон улсын эрх зүйн орчин үеийн асуудлуудыг судлах, шинэ ойлголтыг тайлбарлах, үйл баримтад үнэлгээ дүгнэлт өгөх, цаашид бодлого төлөвлөгөө боловсруулах, олон улсын эрх зүйн харилцаанд оролцох субьектын эрх зүйн байдал, төлөөлөх эрх бүхий албан тушаалтны эрх зүйн байдлыг тогтооход оролцох, судалгааны ажлын хүрээнд шинэ хандлагыг олж харах, түүнд үнэлгээ өгч, өөрийн байр суурь, дүгнэлт санал дэвшүүлэх чадварыг нэн тэргүүнд эзэмшүүлэх зорилгыг агуулна. Энэхүү хичээлийн хүрээнд ихэвчлэн олон улсын түвшинд гарсан үйл баримт, хэрэг, тохиолдолд тулгуурлан явагдах бөгөөд түүнд тулгуурлан онолын болоод бусад ойлголт хандлагыг тодорхойлох хэлбэрээр явагдана Хичээлийнзорилт • Олон улсын эрх зүйн нэр томъёог чөлөөтэй ашиглах, • Олон улсын эрх зүйн эх сурвалжуудын агуулгыг таниулах, практикт хэрэглэх дадлыг хөгжүүлэх, • Аливаа асуудлыг олон улсын эрх зүйд үндэслэж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх дадлыг хөгжүүлэх, • Олон улсын харилцааны тодорхой асуудлыг шинжлэх чадвартай болгох, • Эрдэм шинжилгээ, судалгааны ажилдаа ашиглах дадал олгох.

Товч агуулга

Олон улсын эрх зүйн орчин үеийн асуудлууд хичээлийн агуулга нь онолын мэдлэг, туршилт судалгааны ур чадвар, арга барил, мэргэжлийн чадварыг эзэмшсэн, глобаль ертөнцөд өрсөлдөх чадвар бүхий судлаач, мэргэжилтэн бэлтгэхийн тулд дараах 5 бүлэг сэдвийн хүрээнд заагдана. Үүнд, I Бүлэг. Олон улсын эрх зүй ба захиргааны эрхзүй (Олон улсын эрх зүйд захиргааны эрх зүйн гүйцэтгэх үүрэг, Олон улсын эрх зүйг дотоодын шүүхэд хэрэглэхнь: Их Британи, АНУ, бусад улс), II. Бүлэг. Олон улсын эрх зүйн субьект (Sui generis нутаг дэвсгэрийн тусгаарлалт, ХБНГУ, Тайван, Турк, Саудын Араб, Condominium, Улсуудын нэгдэл, холбоо), III. Бүлэг. Хүлээн зөвшөөрөх асуудал (Улсыг хүлээн зөвшөөрөх, Засгийн газрыг хүлээн зөвшөөрөх, De facto, De jure хүлээн зөвшөөрөх, хүлээн зөвшөөрөх хэлбэр (premature, Implied, Conditional, Collective, withdrawal)), IV. Бүлэг. Шүүхийн шүүн шийдвэрлэлт (Иргэний хэргийн шүүн шийдвэрлэлт, Эрүүгийн хэргийн шүүн шийдвэрлэлт, Үндэсний зарчим, түүний хамгаалалт, Дархан эрх: нэхэмжлэлийг урьдчилан хангахаас дархан байх эрх, улсын шүүхийн дархан эрх, төрийн өмчийн дархан эрх, шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс дархан байх эрх, Дархан эрхийн номлол), V. Бүлэг. Олон улсын эрх зүйн хариуцлага (Улсын хариуцлага, Төрийн хяналт ба хариуцлага, Хариуцлага хүлээх төрөл, хэлбэр), VI Бүлэг. Улсын өв залгамжлал (Улсын өв залгамжлалын асуудал, Хөрөнгө залгамжлал, Олон улсын гэрээ залгамжлал, Олон улсын байгууллагын гишүүнчлэлийн залгамжлал, Архив залгамжлал, Өр төлбөр, зээл залгамжлал, Улсын залгамжлал ба үндэстэн) зэргийн онол, арга зүйн судлан өөрийн судлагааны ажилд ашиглах чадвар, боломжийг эзэмшүүлэх.