Хроматограф, ялгах технологи

BIOE408 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 6 цаг - 8 хоног

Бие даалт: -

Зорилго

Сонирхсон түүхий эдээрээ ханд бэлтгэн (жишээлбэл ургамлын ханд, микроорганизмын өсгөвөр гэх мэт) гол нэгдлүүдийг нь ялгах, цэвэршүүлэх, тухайн дээжээ хроматографийн аргуудаар (Өндөр мэдрэмжит шингэний хроматографи, хирал хроматографи, НҮХ гэх мэт) тоон болон чанарын анализ хийх, багаж тоног төхөөрөмжийн ажиллах зарчим, хэрэглээ, суурь онолын талаар мэдлэг олгоход энэ хичээлийн зорилго оршино.

Товч агуулга

Хроматографи нь нарийн нийлмэл найрлага бүхий холимгоос өөрийн сонирхож буй нэгдлийг ялгаж салгах, дүн шинжилгээ хийхэд хэрэглэгддэг физик арга зүй юм. Энэхүү хичээлд хамрагдсанаар хроматографийн хэлбэрүүд (нимгэн үеийн хроматографи, өндөр мэдрэмжит шингэний хроматографи, хийн хроматографи, аффины хроматографи гэх мэт)-тэй танилцаж, ажиллах зарчим, бүтэц, суурь онолын талаарх мэдлэгээ арвижуулж, лабораторийн туршилт хийх арга техникт суралцана.