Зочлох үйлчилгээний байгууллагын орчин үеийн менежмент

SMHO600 / Магистр

Багц цаг: 3

Менежментийн тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Академик компетенц: Зочлох үйлчилгээний байгууллагын орчин үеийн менежментийн онол, практикийн эх сурвалжуудыг эрж хайх, уншиж судлах, дүн шинжилгээ хийх чадамж эзэмшүүлнэ. Судалгааны компетенц: Нөхцөл байдлын судалгаа, инновацийн төсөл боловсруулах, брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, бүтээгдэхүүн, үйлчилгээний үйл явцын шинжилгээ хийх, хөдөлмөрийн бүтээмжийг тодорхойлох, ажлын үр дүнгийн үнэлгээ хийх зэрэг судалгаа, шинжилгээний онолын мэдлэгт тулгуурлан практикт ашиглах зэрэг судлах, бичиж боловсруулах, тооцоолох, асуудал шийдвэрлэх цогц чадамж эзэмшинэ. Ерөнхий компетенц: Оновчтой мэдээлэл цуглуулах, шаардлагатай эх сурвалжийг ашиглах, цагийн менежмент хийх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, бүтээлч шүүмжлэл, таамаглал дэвшүүлэх зэрэг ерөнхий чадамж эзэмшүүлнэ.

Товч агуулга

Монголоор: Зочлох үйлчилгээний байгууллагын удирдлагын орчин үеийн асуудлууд болох байгууллагын менежментийн эрх зүйн орчин, зочлох үйлчилгээний байгууллагын өрсөлдөөн, бүтээгдэхүүн, үйлчилгээний удирдлага, төслийн удирдлага, зардлын удирдлага, логистик, инновацийн хөгжил, мэдлэгийн менежмент, хөдөлмөрийн бүтээмжийн удирдлага, байгууллагын имиж, авъяас, чадварын удирдлага, харилцааны удирдлага, хамт олны хөгжил ажлын үр дүнгийн үнэлгээ, топ менежментийг танин мэдэх агуулгатай юм.