Соронзон хайгуул

GEOP351 / Бакалавр

Багц цаг: 3

Геологи, геофизикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

(Дэлхийн соронзон орон болон чулуулаг эрдсийн соронзон шинж чанарын талаар шинжлэх ухааны үндсэн мэдлэгтэй болно. Байгалийн орны соронзон хэмжилтийн талаар зохих түвшиний ойлголттой болсноор ашигт малтмалын эрэл хайгуулын ажилд соронзон хэмжилтийг ашиглах чадварыг эзэмшинэ.)

Товч агуулга

(Чулуулаг ба хүдрийн биет соронзон шинж чанараар ялгаатай байдагт тулгуурлан геологи судалгаанд соронзон хайгуулыг ашигладаг. Газрын гадарга орчимын чулуулгууд нь сул соронзон шинжтэй газар нутагт хэвийн соронзон орон ажиглагдана. Зарим өндөр соронзон шинж чанартай чулуулаг нь соронзон орон үүсгэх ба үүнийг гажил орон гэнэ. Соронзон гажил орны ялгарлаар нь соронзон чанартай биетийг илрүүлэн түүний хэлбэр, хэмжээ, байрлал, байршлын элементийн үзүүлэлтүүд, тухайн газар нутгийн геологийн онцлогийг тодорхойлохыг соронзон хайгуул гэнэ.)