Эдийн засгийн сэтгүүл зүй

JOUR419 / Бакалавр

Багц цаг: 3

Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Эдийн засгийн сэтгүүл зүйн талаар суурь мэдлэг олж авна. Эдийн засгийн чиглэлээр мэдээлэл бичих тодорхой дадал чадвар эзэмшинэ. Дэлхийн болон манай оронд эдийн засаг, бизнесийн сэдвээр төрөлжсөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн түүх, өнөөгийн байдлын тухай мэдлэгтэй болж, харьцуулж үзэх замаар бие даасан дүгнэлт хийх чадвартай болно. Эдийн засгийн тухай бүтээл туурвихад шаардлагатай мэдээллийн баазтай болох, эх сурвалжтай харьцах, мэдээ материалд ашиглах дадлага эзэмшинэ.

Товч агуулга

Эдийн засгийн сэтгүүл зүйн тухай ерөнхий ойлголт, үүрэг, онцлог, ач холбогдол, гүйцэтгэх үүрэг, баримтлах зарчим, тавигдах шаардлага, өнөөгийн байдал байдал, хөгжлийн хэтийн төлөв, эдийн засгийн сэтгүүлчийн эзэмшвэл зохих мэдлэг, дадал, чадвар, эдийн засгийн сэтгүүл зүйг хөгжүүлэх нөхцөл, орчин, орчин үеийн эдийг засгийн сэтгүүл зүйн шилдэг жишээ баримтуудтай танилцуулах болно.