Бизнесийн судалгааны арга зүй

BISB601 / Магистр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Бизнесийн магистрантуудын инновацид суурилсан шинэ санааг хөгжүүлэх, судалгааны ажлын сэдэв сонгоход онол, арга зүйн зөвөлгөө өгөх, сэдвийн дагуу олон улсын ба үндэсний эрдэмтэд судлаачдын бүтээл, судалгааны ажилд харьцуулсан судалгаа хийх, нэгтгэн дүгнэх, судалгааны ажлын онолын үзэл баримтлалыг гаргах, арга зүйн сонголт хийх, хоёрдогч болон анхдагч мэдээллийн эх сурвалжид шинжилгээ хийх чадвар олгоход хичээлийн гол зорилго оршино. Магистрант оюутан энэхүү хичээлээр онол-арга зүйн үндэс дээр суурилсан бизнес ба менежментийн судалгааны ажлыг гүйцэтгэх чадвартай болно.

Товч агуулга

Монголоор :Бизнес болон менежментийн судалгааны мөн чанар, онцлог, Сэдэв сонгох ба томъёолох, Ном зохиолын судалгаа, шүүмжлэлт байр суурь, Судалгааны философи ба онолын үзэл баримтлал, Судалгааны үе шат, онцлог, Судалгааны дизайныг боловсруулах, Судалгааны түүвэр, түүврийн төлөвлөлт, Судалгааны үед баримтлах ёс зүйн асуудал, Хоёрдогч дата мэдээлэлд дүн шинжилгээ хийх, Тоон судалгааг хэрэглэх онцлог, үүрэг, ач холбогдол, Тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, Чанарын судалгааны мөн чанар, агуулга, ач холбогдол ба чанарын судалгааны аргууд, Чанарын судалгаанд дүн шинжилгээ хийх, судалгааны үр дүнд суурилсан тайлан бичих, Нийгэм-эдийн засгийн судалгааны санал боловсруулах, Бизнесийн төсөл ба бизнесийн төлөвлөгөө бичих арга зүйн талаар авч үзэж судлах болно.