Ахисан түвшний эконометрикс

EMTR803 / Доктор

Багц цаг: 3

Нийгмийн ухааны салбар

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Уг хичээл нь оюутнуудад орчин үеийн эконометрикийн арга, техникүүдийг танилцуулж, бодит тоон өгөгдлүүд дээр ажиллах арга барил суулгах зорилготой. Ямарч улс орны хугацааны цувааны макро болон микро эдийн засгийн тоон мэдээллүүдийг боловсруулж, шинжилгээ хийн дүнэлт гаргах ач холбогдолтой.

Товч агуулга

Хичээлийн эхний хэсэгт хугацааны цувааны онцлог: статик болон FDL загвар, ХБКА-ын бага түүврийн шинжүүд, сонгодог шугаман загварын нөхцлүүд биелж байх үеийн статистик дүгнэлтүүд, функцын хэлбэрүүд, хугацааны болон улирлын нөлөөг авч үзнэ. Хоёрдугаар хэсэгт стационар болон сул хамааралтай хугацааны цуваа, их түүврийн шинж чанарууд, өндөр тэсвэртэй хугацааны цуваа, түүний хувиргалт, цуврал корреляци байхгүй үеийн динамик загварууд, хугацааны цувааны алдааны хазайлтын талаархи таамаглал зэргийг судална Гуравдугаар хэсэгт хугацааны цувааны цуврал корреляцтай байх үеийн ХБКА-ын шинж чанар, цуврал корреляцын статистик шалгуур, цуврал корреляцыг засах зэргийг авч үзнэ.