Сурталчилгаа, урамшууллын төлөвлөлт ба стратеги

MRKG608 / Магистр

Багц цаг: 2

Маркетинг худалдааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Сурталчилгаа, урамшууллын талаарх онолын ерөнхий ойлголтыг оюутнуудад өгч, цэгцтэй мэдлэг олгох, сурталчигаа, урамшууллын төлөвлөгөө, стратегийг бие даан боловсруулж, маркетингийн удирдлагын хүрээнд шийдвэр гаргах практик ур чадварыг олгохын зэрэгцээ дараах компетенциудыг оюутанд эзэмшүүлэхэд оршино. Академик компетенц: • Сурталчилгаа, урамшууллын онолын үндсэн үзэл баримтлалын талаарх мэдлэгээ бататгаж, өөрийн судалгааны ажилд ашиглах чадварыг эзэмших • Байгууллагын сурталчилгаа, урамшууллын төлөвлөлт, стратегийн удирдлагын хүрээнд гүйцэтгэх үүргийг тодорхойлж, сурталчилгааны арга хэрэгслүүдийг зөв сонгож, үнэлэх, сурталчилгаа, урамшууллын үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэх арга зүйд суралцаж, дадал чадвар эзэмших • Сурталчилгаа, урамшууллын үйл ажиллагааг удирдахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хувилбаруудыг боловсруулах • Гаргасан шийдвэр дээр үндэслэн тайлан бичих, илтгэл хэлэлцүүлэх, дэвшүүлсэн үзэл санаагаа баталж хамгаалах Судалгааны компетенц: • Сурталчилгаа, урамшууллын хөтөлбөр, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шинжлэн судалж, судалгааны таамаглал дэвшүүлэх, харьцуулсан шинжилгээ хийж, загварчилах чадвар • Сурталчилгаа, урамшууллын хүрээнд судлах асуудлыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэх талаар шинэ санаа гаргах, боломжит хувилбарыг сонгож, илэрхийлэн харуулах чадвар • Сурталчилгаа, урамшууллын үйл явцыг маркетингийн бусад хүчин зүйлстэй уялдуулан системтэйгээр төлөвлөх, хүчин зүйлсийн хоорондын хамаарлыг шалгаж, харьцуулан сонгох чадвар Ерөнхий компетенц: • Маркетингийн мэргэжлийн болон судлаачийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөж, аливаа ажлыг удирдан зохион байгуулахад хариуцлагатай хандах чадвар • Баг хамт олныг удирдаж, багаар ажиллах, гадаад хэл дээр мэргэжлийн ном, сэтгүүл ашиглах, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх чадвар эзэмших

Товч агуулга

Энэ хичээлээр сурталчилгаа, урамшууллын хөтөлбөрүүдийг боловсруулах стратегийг чиглэлүүдийг судална. Хичээлийг зорилтот сонсогчдыг сонгох, сурталчилгааны хөтөлбөрийн зорилгыг тодорхойлох, стратегийг хэрэгжүүлэх ба хөгжүүлэх, мщедиа хэрэгслүүдийг ангилах, урамшууллын хэрэгслүүдийг ашиглах, хянах, хөгжүүлэх, сурталчилгаа, урамшууллын хөтөлбөрийг дахин засварлах гэсэн сэдвүүдийн хүрээнд авч үзнэ. Мөн сурталчилгаа, урамшууллын төлөвлөлт стратегийн мөн чанар, гүйцэтгэх үүрэг онцлогийг энэ хичээлээр үзнэ. Мөн маркетингийн үйл ажиллагаанд реклам сурталчилгааны мэдээллийн хэрэгслийг оновчтой ашиглах, төлөвлөх, энэ үйл ажиллагаа нь зардлын хувьд үр ашигтай байдлаар сурталчилгааны мэдээллийг зорилтот хэрэглэгчдэд тухайн нөхцөлд таарсан мэдээллийн хэрэгслийг оновчтой хүргэх: • Зорилтот зах зээлийг хэмжих, үнэлэх, мэдээллийн эх үүсвэрүүдийг ашиглах • Мэдээллийн хэрэгслийн ойлголтыг нэмэгдүүлэх, зорилтуудыг бичих, стратеги боловсруулах, төлөвлөгөөг үнэлэх