Сэргээгдэх эрчим хүчний системийн загварчлал ба симуляц

ECEN340 / Бакалавр

Багц цаг: 4

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Төрөл бүрийн сэргээгдэх эрчим хүчний системийн загварчлал хийж гүйцэтгэх шатлал, арга барилтай танилцана. Айл өрх, албан байгууллага, үйлдвэрлэл болон нэгдсэн системд холбогдох өндөр хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийн станцын бүтэц зохион байгуулалт, ажиллагаа, эдийн засгийн үр өгөөж зэргийг мэргэжлийн програм хангамж ашиглан тооцоолох ба олж авсан мэдлэгт тулгуурлан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах чадвар эзэмшинэ

Товч агуулга

СЭХ-ний системүүдийн загварчлал, симуляци, СЭХ-ний системийн анализ, Симулинк ашиглан загварчлал гүйцэтгэх тухай, Загварчлал тооцоолол, Моделийн параметр тохиргоо, Дохио үүсгэх аргууд, Сэргээгдэх эрчим хүчний симуляцийн программ (Retscreen, Homer SAM Wind-O-Grapher PV-Syst PV-Sol) ашиглан загварчлал, симуляци гүйцэтгэх нь