Хэлний онолын үндэс

LING618 / Магистр

Багц цаг: 3

Европ судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хэлний үзэгдлийг компьютерт таниулж, автоматжуулах, яриаг бичвэр болгох, бичвэрийг яриа болгох зэрэгт суурь ойлголт болох хэлний хэлбэр, агуулгын бүтцийн талаар онолын мэдлэг, хэлний үүсэл хөгжил, зүй тогтол, хэл шинжлэлийн ухаан, дэлхийн олон хэлний тухай онолын талаар мэдлэг өгөх зорилготой. Хэлний нэгж, түвшинг цахим хэл шинжлэлийн ухааны үүднээс гүнзгийрүүлэн судлах боломж олгоно.

Товч агуулга

Хүн төрөлхтний хэл, түүний гарал үүсэл, мөн чанар, үүрэг, бүтэц, тогтолцоо, хөгжил, зүй тогтлыг хэл шинжлэлийн судлахуун, олон хэлний хэлний хэв шинж, олон хэлийг ангилах газарзүйн зарчим, хэл шинжлэлийн үүсэл, хөгжил, үсэг бичиг, хэлний мөн чанар ба үүрэг, хэл ба хэлэхүй, хэл болзмол тэмдгийн тогтолцоо болох, хэлний нэгж, хэлний түвшингийн тухай ойлголт, авиазүй, авиалбарзүй, үгзүй, үгийн сан судлал, өгүүлбэр зүй, хэлний түвшингийн шинэчилсэн загвар, утгазүй зэрэг ерөнхий сэдвийн хүрээнд цахим хэл шинжлэлийн үүднээс судална.