Маркетингийн судалгаа

MRKT308 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн ухааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 6 цаг - 16 хоног

Зорилго

Энэхүү хичээлээр оюутныг маркетингийн судалгаа хийх арга зүйг эзэмшин, тухайн зорилго, хэрэгцээ шаардлагын дагуу маркетингийн судалгаа судалгааныхаа үр дүнг тайлагнаж сургахад оршино.

Товч агуулга

Маркетингийн судалгаа хичээлээр маркетингийн шийдвэр гарахад хэрэгцээт мэдээллээр удирдлагыг хангах үйл явцыг маркетингийн судалгааг ашиглан зохион байгуулах, маркетингийн смэдээллийн систем, түүний бүтэц, дэд системүүд, маркетингийн судалгааны зорилго, ач холбогдол, үндсэн чиглэлүүдийг тодорхойлох, маркетингийн судалгаа хийх үндсэн үе шатууд: судалгааны асуудлаа тодорхойлох, зорилгоо томъёолох, судалгааны мэдээллийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, судалгааны загвараас сонголт хийх, судалгааны мэдээ сэлтийг цуглуулах арга хэрэгсэл хэлбэрээ сонгох, түүвэрлэлтийн аргуудаас сонголт хийх, мэдээллээ цуглуулах, мэдээ сэлтээ шинжлэх, судалгааны үр дүнгээр судалгааны тайлан бэлтгэх, хэрэглэгчийн хандлага сонирхлыг хэмжих: нэрлэсэн үнэлгээ, дэс дараат үнэлгээ, интервалт үнэлгээ, харьцаат үнэлгээ, Ликертийн нийлбэр үнэлгээ, утгын ялгаварт хэмжээс, ач холбогдолоор нь зэрэглэх хэмжээс, нийгмийн судалгааны арга зүй: судалгааны үндэслэл ба таамаглал, хэмжигдэхүүний систем болон жигнүүр, судалгааны үр дүнг боловсруулах SPSS программ, үндсэн мэдээлэл, өгөгдлийг оруулах, боловсруулах, үр дүнг гаргаж авах