Эмчилгээний биеийн тамир (Ерөнхий суурь)

PSYS101 / Бакалавр

Багц цаг: 3

Биеийн тамирын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Оюутнуудад спорт, олимпизмын онолын мэдэгдэхүүн олгож, амьдралд зайлшгүй шаардлагатай хөдөлгөөний чадвар, дадал, эрүүл аж төрөх ёсны хэв маягыг төлөвшүүлэн, тэдний биеийн чанаруудыг хөгжүүлж улмаар спортын тодорхой төрлүүдээр уралдаан тэмцээнд оролцох, зохион байгуулах чадвар олгоно.

Товч агуулга

Эмчилгээний биеийн тамирын хичээлээр дасгал хөдөлгөөнөөр бие махбодийг эрүүлжүүлэх ач холбогдол, эмчилгээний биеийн тамирын тухай онолын мэдлэг эзэмшүүлэх, дасгал хөдөлгөөний хүний биед үзүүлэх нөлөө ач холбогдол, хөдөлгөөнөөр эрүүлжиж чийрэгжих, тодорхой эрхтэн системд дасгалын үзүүлэх нөлөө, эрүүл аж төрөх ёс (хөдөлгөөнөөр) гимнастик алхалт болон идэвхитэй дасгал хөдөлгөөнийг оновчтой хэрэглэх эрхтэн системийн үйл ажиллагааг идэвхижүүлэн нөхөн сэргээх агуулгатай хичээл юм ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ: Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг: • Эрүүл аж төрөх ёсны тухай онолын мэдэгдэхүүн олгох • Дасгал хөдөлгөөнөөр биеийг эрүүлжүүлэх ач холбогдолын тухай • Дасгалыг эмчилгээний зорилгоор хэрэглэх, ЭБТ-ын арга хэлбэрүүдийн тухай мэдлэг олгох • Бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх тухай онолын мэдлэг олгох Зайлшгүй эзэмшвэл зохих чадвар: • Биеийн тамирын дасгалыг эмчилгээний зорилгоор хэрэглэх чадвартай болгох • Хэрэглэлтэй ба хэрэглэлгүй гимнастикийн дасгалуудыг өөртөө тохируулан зөв хийж гүйцэтгэж сурах • Өвчний оношид тохирсон дасгал хөдөлгөөнийг зөв сонгон ачааллыг тохируулан хийх чадвар эзэмшүүлэх • Өөрийн биеийн байдалд хяналт тавьж эрүүлжин чийрэгжих, нөхөн сэргээх хэлбэрээр гүйцэтгэж сурах • Гимнастикийн үндсэн гимнастикийн / I, II - 48 тоот/ дасгал, бие сэтгэлээ эрүүлжүүлэх иогийн дасгалуудыг гүйцэтгэх чадвар олгох • Эрүүлжүүлэх аэробикийн цогц дасгалуудыг гүйцэтгэх чадвар олгох Явган аялал Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг: • Явган аялал гэж юу вэ? Түүний тухай ойлголт өгөх • Явган аялалын төрөл • Явган аялах соёл • Явган аялах бэлтгэлийн тухай \аяны хэрэгсэл\ • Монгол орноор аялахад хамгийн тохиромжтой газруудын тухай онолын мэдэгдэхүүн олгоно. Зайлшгүй эзэмшвэл зохих чадвар: • Аялал гэж юу болох ямар үр дүнтэй болох талаар ойлголттой болгох • Маршрутын дагуу газрын зураг, луужин дээр ажиллах чадвар олгох • Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын тухай танин мэдэхүйн ойлголт өгөх • Явган аялахад зайлшгүй хэрэгтэй аяны хайрцгыг бэлтгэх чадвартай болгох • Аялах хэв маяг, тэдгээрт тохирсон уралдаан тэмцээн зохион байгуулах талаар анхан шатны суурь мэдлэгтэй болж түүнийгээ цаашид улам баяжуулан суралцах чадвар эзэмшүүлнэ. ****