Сэргээгдэх эрчим хүчний системийн автоматжуулалт

ECEN341 / Бакалавр

Багц цаг: 3

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд, тэдгээрийн хэрэглэгдэх зорилгоос хамаарсан системийн бүтэц, зохион байгуулалтын талаар ойлголт авж, нар салхины үүсгүүр бүхий системийн бүрдлүүдийн ажиллах зарчмын талаар тодорхой мэдлэгийг олгоход зорино. Системийн ерөнхий хамгаалалтын функцуудын талаарх ойлголтыг олгож үүнд үндэслэн төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг ойлгох чадварыг эзэмшүүлнэ.

Товч агуулга

СЭХ-ний систем дэх автоматикийн хэрэглээ, НЦС-ын автоматжуулалт, НЦС-ын хувиргуурууд, ажиллах зарчим, СЦС-ын автоматжуулалт, СЦС-ын хувиргуурууд, ажиллах зарчим, Бага чадлын усны эрчим хүчний систем, Түлшний элементийн систем, Эрчим хүч хуримтлуулах систем, Баттерейн удирдлагын систем Сүлжээнд холбогдох инвертерийн технологи Инвертер, конвертерын үндсэн хамгаалалт Хосолмол , гибрид эх үүсвэрт эрчим хүчний систем, СЭХ-ний тоноглолын стандарт шаардлагууд, Мэдээлэл хадгалах, архивлах систем