Турк хэлний яриа, бичгийн хэл

TURK424 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хэлний чадамжийн хувьд В1 түвшинд хүрсэн суралцагчдын яриа болон бичгийн чадварыг хөгжүүлэх, хэлийг хэрэглээ болгох зэрэг нь уг судлагдахууны гол зорилго болно. Зорилгодоо хүрэх дараах алхамуудыг хэрэгжүүлнэ. Үүнд: -тухайлсан сэдвийн хүрээнд чөлөөтэй ярьж, бичих дадлага хийх -дурын сэдвийн хүрээнд чөлөөтэй ярьж, бичих дадлага хийх

Товч агуулга

Тус хичээлийн агуулгад орчин цагийн турк утга зохиолын хэлний онцлог, найруулга, хэм хэмжээ зэрэг багтах бөгөөд уг хичээлийг ярианы болон бичгийн хосолсон хэлбэрээр зохион байгуулна. Өгүүлбэрийг давталтын аргаар зэрэгцүүлэн холбох арга хэрэглүүр, нөхцөл үйл үгийн олон хэлбэрүүд, туслах үйл үгийн утга, нэрийн тийн ялгалын үг бүтээх шинж, хөндлөнгийн үгийн утга, үүрэг, хэрэглээний онцлог, өгүүлбэр хийгээд цогцолбор холбох үгс, тэдгээрийн утга, үүрэг, үйлийн нэрших хэлзүйн шинж зэргийг үзэж судална. Аливаа нэг сэдвийн хүрээнд өөрийн үзэл бодлоо бусдад эргэлзээ төрүүлэхгүйгээр зөв илэрхийлэх, ойлгуулахад хэрэглэх үгийн баялагтай болно. Олон төрлийн эх сурвалжийг зөв дэс дараалалд оруулан бичих, хэлзүйн алдаагүй, зөв найруулга бүхий томхон хэмжээний эх бичвэрийг бичих, аль нэг сэдвийн хүрээнд тодорхой, эргэлзээ төрүүлэхгүй, ойлгогдохуйц байдлаар бичгээр илэрхийлэх, өөрийн хувь хүний үзэл бодлыг зөв илэрхийлж хийсвэр ухагдахууныг, мөн маргаан мэтгэлцээнд идэвхтэй үүрэгтэй оролцож өөрийн үзлийг итгэл үнэмшилтэй эргэлзээ төрүүлэхгүйгээр тайлбарлах чадварт суралцана.