Монголын газрын харилцааны үндсэн асуудал

LANM702 / Магистр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Газар зохион байгуулалтын магистрын хөтөлбөрөөр сурах оюутнуудад Монголынгазрын харилцааны үндсэн асуудлууд, тэдгээрт тулгамдаж буй асуудлууд, шийдэх арга зам, зохицуулалтын талаарчиг баримжаа олгох зорилготой. Монголын газрын харилцааны салбарт явагдах газар өмчлөл, эзэмшил, ашиглалт, маргаан, зөрчил гэх мэт практик агуулгатай асуудлуудын зохицуулалтын арга зүй, ач холбогдолын талаарх ахисан түвшинийойлголттой болно.

Товч агуулга

Энэхүү хичээл нь Монголын газрын харилцааны үндсэн асуудлууд болохгазар өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, газрын татвар, төлбөр, маргаан зөрчил, газрын харилцаан дахь орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудын оролцоо, хотжилтоос үүдсэн газар ашиглалтын хэв шинжүүд, газрын бүсчлэл, дагуул хотууд, жижиг суурингийн газрын харилцааны онцлог, газрын шинэтгэл, гадаад орнуудын газрын харилцааны хэв шинжүүд зохицуулалтын хэлбэрүүд гэсэн үндсэн агуулгуудын хүрээнд явагдана.