Инженер геодези

URPL202 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Инженер геодези хичээлийг үзэж судалснаар тухайн оюутан нь хот төлөвлөлтөнд инженерийн төлөвлөлтийг хэрхэн хийх геодезитэй хэрхэн уялдаа холбоотой байдгийг мэдэж авахаас гадна инженерийн төлөвлөлт хийхдээ юу юуг мэдэх шаардлагатай байдаг зэргийг багцлан ойлгож мэдэж авах юм. Аливаа инженерийн төлөвлөлтөөс гадна GPS –ийн хэрэглээ ямар үүрэгтэй байдгийг ойлгож танин мэдэх юм.

Товч агуулга

Хэрэглээний геодези нь одези, байр зүйн, ажлын аргуудыг судалдаг. Өөрөөр хэлбэл шууд утгаараа барилга байгууламжийн тэг тэнхлэг тавибарилга, уул уурхай болон бусад цогц байгууламжуудыг барьж байгуулахад болон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд, байгалийн нөөцийн судалгаа, шинжилгээ явуулах зэрэгт үүсдэг ШУ-ны зорилтуудыг шийдвэрлэх гех, геодези, байр зүйн ажлын хайгуул судалгаа, арга зүйн асуудлуудыг судалдаг юм. Хот суурин барилга байгууламжуудыг барьж байгуулахад геодезийн шинжлэх ухааны төрөл бүрийн өгөгдлүүд шаардлагатай байдаг. Эдгээрийг хэрэглээний геодезээр судална