Мэргэжлийн үйл ажиллагааны сэтгэл судлал

SBCS608 / Магистр

Багц цаг: 2

Социологи, нийгмийн ажлын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлийг судалснаар суралцагч нь мэргэжлийн үйл ажиллагаанд сэтгэл зүйн шинж чанар, онолын үндсэн ойлголтын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй танин мэдэх, мэргэжлийн үйл ажиллагаанд сэтгэл зүйн дүн шинжилгээ хийх, ажилтны өөрийгөө нээх, өөрийгөө идэвхжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс болон ажил мэргэжилдээ үр дүнтэй, чанартай хандах, амжилт гаргах сэтгэл зүйн зүй тогтлын талаар мэдлэгтэй болно

Товч агуулга

Мэргэжлийн үйл ажиллагаа, түүний талаарх үзэл баримтлалууд, үндсэн ойлголтууд, мэргэжил болон хөдөлмөрт хандах хүний хандлага, сэтгэл зүйн шалгуур, түвшин, үе шат, мэргэжилтний мэргэжилдээ өсөх, амжилттай ажиллах сэтгэл зүйн хүчин зүйл, мэргэжлийн үйл ажиллагаан дах сэтгэл судлалын судалгааны аргууд, практикт хэрэглэх онцлог, ангилал, хөдөлмөрийн үйл ажиллагааны сэдэлжүүлэлт, сэтгэл ханамж, мэргэжилтэн төлөвших асуудал зэрэг агуулгуудыг багтаана.