Байрзүйн үндэстэй зурагзүй

GEOI413 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Газарзүйн тэнхмийн Газарзүйн Багшийн мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд Зурагзүйн шинжлэх ухааны үүсэл хөгжил, шинэ урсгал ба хэлбэрүүд, цаашдын чиг хандлагатай танилцах, зурагзүйн онолын үзэл баримтлал, бүтэц, шинжлэх ухааны бусад салбаруудтай хэрхэн уялдаа холбоотой, дэлхийн хэлбэр хэмжээ, эллипсоид ба геоидын талаар ойлголт, математик үндэс, зурагзүйн ерөнхийлөл зэрэг газрын зураг, байрзүйн зургийн талаар онолын суурь мэдлэгийг цогцоор олгоно. Улмаар төрөл бүрийн масштабын газрын зургийг агуулгын элемент тус бүрээр нь унших, тодорхойлох, түүн дээр ажиллах, газрын зургаар дамжуулан бодит байдал, орон зайн мэдээллийг хэрхэн авах, хүрээлэн буй орчинтой танилцах, судлах, цаашлаад байрзүйн болон төрөл бүрийн сэдэвчилсэн газрын зурагт судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээ оруулан зураглах, анализ хийх, орон зайн үнэлгээ өгөх зэрэг мэргэжлийн чиглэлтэй нь хослуулан онолын үндэстэй практик ажлуудтай нь хамтад нь судална.

Товч агуулга

Энэхүү хичээлээр газрын зургийн тухай ерөнхий ойлголтууд, дэлхийн хэлбэр хэмжээ, эллипсоид ба геоидын талаар ойлголт, газрын зургийн математик үндэс, масштаб, масштабын ангилал, нарийвчлал, дүрслэлийн аргууд, ерөнхийлөл, атлас, атласын төрлүүд, мөн байрзүйн зургийн үндсэн ойлголт, өндрийн болон байршлын солбицолын систем, тэгш өнцөгт болон газарзүйн солбицол, газрын гадаргад цэгийн өндөр болон шулууны чиглэлийн өнцгүүд (азимут, дирекцион өнцөг, румб)-ийг байрзүйн зургаар тодорхойлох, байрзүйн зургийн хуваалт, нэрлэл, агуулгын үндсэн элементүүдийг тодорхойлон унших, газрын гадаргын хэлбэр дүрс, хотгор гүдгэрийг зурагт хэрхэн дүрслэх зэрэг ухагдхануудыг үе шаттайгаар онолын үндэстэй судлах болно.