Реклам сурталчилгааны хууль эрх зүй

MRKG318 / Бакалавр

Багц цаг: 3

Маркетинг худалдааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь реклам сурталчилгааны талаархи ойлголт, зар сурталчилгаанд тавигдах шаардлага, түүний хууль зүйн шалгуурын талаар онолын мэдлэг олж авах, ёс зүйд үл нийцсэн, зүй бус зар сурталчилгаа, зар сурталчилгааны эрх зүйн харилцаан дахь өрсөлдөөний эрх зүйн зохицуулалт, зар сурталчилгааны эрх зүйн зохицуултанд хяналт тавих байгууллага, түүний бүрэн эрх, хууль зүйн хариуцлагын талаар болон зохих хууль тогтоомжийг зөв хэрэглэх, мэдлэг чадвар олгоход оршино.

Товч агуулга

Реклам сурталчилгааны эрх зүй хичээлээр эрх зүйн ойлголт, эрх зүйн тогтолцоо, эрх зүйн зарчим, чиг үүрэг, зар сурталчилгаанд тавигдах шаардлага, зар сурталчилгаанд тавигдах тусгай шаардлага, ёс зүйд үл нийцсэн болон зүй бус зар сурталчилгаа, зар сурталчилгааны эрх зүйн харилцаан дахь өрсөлдөөний эрх зүйн зохицуулалт, зар сурталчилгааны эрх зүйн зохицуултанд хяналт тавих байгууллага, түүний бүрэн эрх, хууль зүйн хариуцлагын эрх зүйн зохицуулалтын талаар оюутанд ойлголт өгөхийн зэрэгцээ онол практикийн гүнзгийрүүлсэн мэдлэгийг олгоход хичээлийн гол агуулга чиглэгдэнэ.