Япон хэл, соёл

JAPN341 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Япон үндэстний хэлийг, аж төрөх ёс, соёлтой нь холбон үзэх үүднээс багш, оюутан хамтран тухайн хэлний үгийн сангийн тодорхой нэгж болсон үндэсний онцлог бүхий үг хэллэгийг ойлгох, өөрийн хэлтэй харьцуулан нийтлэг хийгээд өвөрмөц ялгаатай тал, сэтгэлгээний онцлогийг нь танин мэдэх. Японы уран зохиол, өвөрмөц хэллэг, оньсого таавар зэрэг эхүүдийг ашиглан, тухайн үндэстний соёл хэлэндээ хэрхэн тусгалаа олдгийг танин мэдэх

Товч агуулга

Хэл-соёл судлал, нийгэм, танихуйн хэл шинжлэл зэрэг орчин цагийн хэлшинжлэлийн үүднээс хэл соёлын шүтэлцээний ойлголтыг дараах агуулгаар авч үзэн, тодорхой жишээгээр тайлбарлана. Үүнд: Хэл соёл судлалын тухай ойлголт, тухайн ард түмний амьдрал ахуйн онцлог зүйл, эдгээрийг нэрлэсэн үгийн сангийн нэгжүүд, тогтвортой хэллэг.