Хэл шинжлэлийн утгазүй

LING702 / Доктор

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хэл шинжлэлийн утга зүйн чиглэлээр гарсан гадаад дотоодын эрдэмтэдийн судалгааны гол гол бүтээлийг уншиж танилцах. Онолын цэгцтэй мэдлэг олгох зорилготой. Олон хэлний зэрэгцүүлсэн ба харьцуулсан судалгаа хийх суурь мэдлэг эзэмшүүлэх ач холбогдолтой.

Товч агуулга

Утгазүйн судлахууны хоёрдмол шинж чанар (утга утга учир) Уламжлалт хэл шинжлэлийн олон сав ухааны дотор утгазүйн эзлэх байр суурь (утгазүйн төвшин) Орчин цагийн хэл шинжлэлийн утгазүйн үндсэн чиглэлүүд.Утгазүйн үндсэн ойлголтууд. Хэлний тэмдгийн ерөнхий шинж Тэмдэглэхүүн ба тэмдэглэгдэхүүн хоёрын харьцаа. Хэл шинжлэлийн утга зүйн суурь ухагдахуунууд, хэлний хэрэглэхүүн, хэл ярианы хөг-хэм, дагалдах тэмдгүүд , заах үүрэг бүхий хэрэглэхүүнүүд indexicality, «хэл - хэлэх үйл - хэлэхүй», үг, өгүүлбэр, өгүүлэмж: бичвэр, харилцаа яриа, дискурсын утга. Хэлний утгын хэв шинжүүд болон хэлний бүтцийн утга зүй.