Сонгодог монгол бичгийн хэл /ХУС-ын мэргэжлийн суурь хичээл/

LING210 / Бакалавр

Багц цаг: 3

Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Монгол бичгийн олон янзын тигээр буй түүхэн сурвалж, бичгийн дурсгалыг унших, монгол хэлний үгийн сангийн баялгаас суралцах, монгол бичгээр чөлөөтэй бичих дадалтай болох, компьютерийн орчинд монгол бичгийн эхийг боловсруулах чадвартай болно.Энэ хичээлийг үзсэнээр монгол бичгийг мэргэжлийн түвшинд эзэмшиж, монгол хэлний үгийн сангаа баяжуулна.

Товч агуулга

(Энэ хичээлийг мэргэжлийн ангийн оюутан заавал судлах бөгөөд монгол бичгийн дундаас дээш мэдлэгтэй бусад суралцагч сонгоход тохиромжтой. Монгол бичгийн хулсан үзэг, төмөр үзэг, хорголжин бар, модон бар, таталган, эвхмэл тигээр бичсэн төрөл бүрийн түүхэн сурвалж, бичгийн дурсгалыг уншуулж, түүхэн үг хэллэгийн гарал, утгыг тайлбарлана. Суралцагч монгол бичгээр гарсан монгол хэлний тайлбар толь, хэлзүйн бүтээлийг ашиглаж, зөв бичихзүй, үгийн гарал, утга, бүтээврийн онцлогийг тодруулж хэлэлцүүлэх хэлбэрээр хичээлд оролцох бөгөөд цахим хэрэглээг ашиглана. Багш оюутны бүтээлч санаачлага, идэвхтэй оролцоонд тулгуурлаж заахыг чухалчилна