Тоон холбоо

ECEN208 / Бакалавр

Багц цаг: 3

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр инженерийн математикийн (шугаман алгебр, магадлал г.м.) мэдлэгээ ашиглан тоон мэдээлэл дамжуулах онолын үндэсийг судалж, орчин үеийн холбооны системийг анализ, дизайн хийх, алгоритм зохиох чадварыг оюутнуудад олгоно. Лабораторийн ажлаар өөрсдийн ойлгосон болон зохиосон алгоримтмууд, тоон холбооны системээ Матлаб орчинд анализ хийж, хардвар (FPGA, USRP) болон софтвар (C++) хэрэгжүүлэлт хийх дадлага олж авна

Товч агуулга

Тоон холбооны системийн бүтэц, энтропи, харилцан мэдээлэл, мэдээллийн эхийн кодлол, холбооны систем ба дохионы онол, AWGN суваг, оптимал хүлээн авагч ба түүний алдааны магадлал, сувгийн багтаамж, Шанноны шугиант сувгийн кодлолын теорем, төгсгөлөг талбар дээрх блок код, конволюцэн код, Витерби алгоритм, олон замын тархалтат суваг, эквлайзерууд (шугаман, decision-feedback), сувгийн үнэлгээ, OFDM модуляци, замхралт сувгийн загварчлал ба түүний адаптив үнэлгээ