Түүхий эд, эрдэс судлал

COMR451 / Бакалавр

Багц цаг: 3

Маркетинг худалдааны тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд, ангилал, нэр төрөл, анги чанар, түүхий эдийн хэрэглээний зориулалт,стандарт, үнэ чанар тодорхойлоход баримтлагдах шаардлага, чанар хамгаалах арга технологи ажиллагааны талаар онолын мэдлэг олгож, дадал чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Оюутнуудад ноос, арьс шир, ангийн үс, бусад түүхий эд, хоёрдогч болон эрдсийн түүхий эдийн бүтэц, физик, химийн шинж чанар, нөлөөлөх хүчин зүйлүүд, анхан шатны чанар хамгаалах ажиллагаа , ангилан ялгах , бэлтгэх хадгалах, тээвэрлэх худалдах үйл ажиллагааны талаар онолын мэдлэг,чадвар олгоно.