Уран зохиолын хянан найруулах арга зүй

LITE322 / Бакалавр

Багц цаг: 3

Утга зохиол, урлаг судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Уран зохиолын аливаа эхийг шинээр зохиох буюу хянан найруулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэлийн газарт ажиллах, удирдах зохион байгуулах, эхийн агуулга хэлбэр, хэл найруулгын байдлыг бодитой үнэлж, боловсронгуй болгох чадвар бий болгоход гол зорилго оршино.

Товч агуулга

Дэлхий дахинд болон монголд ном хэвлэлийн ажил үүсч хөгжсөн түүхэн тойм ба хянан найруулах үйл ажиллагааны хэрэгцээ, шаардлага, баримтлах арга, зарчим, эх бичвэрийг хянан найруулах арга барил эзэмшүүлэх, зохиолын агуулга, хэлбэр, зохиомж, хэлний бүхий л төвшинд нь хэрхэн авч үзэж болох тухайг жишээ баримтаар тайлбарлан үзнэ.