Хатуу биеийн соронзон бүтэц

PHYS501 / Магистр

Багц цаг: 2

Физикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хатуу биеийн соронзон шинж чанар, ангилал, соронзон фазын шилжилт, соронзон төлвийг илэрхийлэх квант онолын үндэслэлүүдийг тус хичээлээр үзнэ. Мөн хатуу биеийн соронзон бүтэц буюу спиний түгэлтийн тэгш хэмээр үүсэх соронзон торын талаар судалж, тэгш хэмийн группын анализ ба туршлагаар судлах нейтроны дифракцын аргын үндсийг тооцооны программтай хослуулан авч үзснээр цаашид тус чиглэлээр гүнзгийрүүлэн судлах, судалгааны ажил гүйцэтгэх суурь мэдлэгийг оюутанд олгоно.

Товч агуулга

Атомын соронзон орон, электроны спиний ба орбитын соронзон, Бодисын соронзон шинж чанарын ангилал, Итинерант электроны магнетизм, Паулын парасоронзон, Ландаугийн түвшингүүд, Ландаугийн диасоронзон, Локал ферросоронзонгийн хагас классик онол, Ланжевиний функц, Кюрийн соронзон нэвтрэх чадвар, Вайс-Молекул орон, Локал магнетизмийн квант онол, Атомын соронзон момент, Брюллюений функц, Спиний солилцлын харилцан үйлчлэлийн загвар, Изингийн загвар, XY загвар, Гейзенбергийн загвар, Дундаж орны онол, Санамсаргүй фазын ойролцоолол, Статик соронзон нэвтрэх чадвар, Орнштайн-Церникийн функц, Гейзенбергийн ферросоронзон соронзон нэвтрэх чадвар, Соронзон бүтцийг судлах нейтроны дифракцын арга, Ритвельдийн арга, Симметрийн онол, Бертаутын арга