Европын эрх зүйн түүхийн эх сурвалж судлал

JURI708 / Доктор

Багц цаг: 3

Нийтийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: 10 цаг - 16 хоног

Зорилго

Энэ хичээлээр оюутанд Европын эрх зүйн хөгжлийг эрх зүйт ёсны үүднээс тайлбарлах онол арга зүйг эзэмшиж, үндсэн хуульт ёсны хөгжлийн талаар суурь мэдлэгийг олж авч, улмаар орчин үеийн эрх зүйн тогтолцоог түүхэн арга зүйн үүднээс тайлбарлах чадварыг эзэмшинэ.

Товч агуулга

Барууны эрх зүйн уламжлал, түүний уг сурвалж, хууль зүйн шинжлэх ухаан болон Европын их сургуулиудын үүсэл хөгжил, Барууны эрх зүйн хөгжилд шашны үзүүлсэн нөлөө, Каноны эрх зүй, эрх зүйн тогтолцоог шашнаас тусгаарласан нь, эрх зүйт ёсны уг сурвалж, эрх зүйт ёсны хөгжилд Английн эрх зүйн үзүүлсэн нөлөө, эрх зүйт ёсны хөгжилд Иргэнлэг эрх зүйн үзүүлсэн нөлөө, үндсэн хуульт ёсны хөгжил зэрэг болно.