АНУ-ын нийгэм, соёл

AMST303 / Бакалавр

Багц цаг: 3

Их Британи, Америк судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлээр Америкийн нийгэм, соёлын тулгуур ойлголтууд, эрхэмлэн дээдэлдэг үнэт үнэт зүйлс, бодьгал үзэл баримтал, улс төрийн болон нийгэм, эдийн засаг, аж төрөх ёсон, гэр бүл, боловсрол, харилцааны хэм хэмжээ зэрэг олон талт ойлголтыг соёлын антропологийн үүднээс судлаж, Америкийн нийгэм, соёл судлалаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил бие даан хийх үндэс суурийг тавина.

Товч агуулга

Америкийн нийгэм, соёлын үнэт зүйлс, боловсролын тогтолцоо, засаглал, хэвлэл мэдээлэл, нийгмийн байдал, арьс өнгө, гэр бүл, аж төрөх хэв маяг, уламжлалт баяр наадам, харилцаа холбоо, нийгэм соёлын тулгамдсан асуудлыг соёлын антропологийн үүднээс судлана