Эрдэм шинжилгээний эх задлал

LING809 / Доктор

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

 Эрдэм шинжилгээний найруулгад суралцахын тулд логикийн нарийн задлал хийж сурах  Үйл ба хэрэг явдлын дотоод бүтцийн учир шалтгааныг олж, шинэ санаа бүхий оюун дүгнэлт гаргах арга барилд суралцах  Сонгосон сэдвийн дагуу тодорхой зорилгын үүднээс эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл бичиж сурах Ингэснээр эх хэлэндээ суралцах, улмаар аливааг ургуулан бодож, зөв сэтгэх, асуудал нэг бүрийг олон талаас нь шинжлэн авч үзэх, зөв сонголт хийхэд чухал нөлөөтэй төдийгүй бусадтай зөв харилцах ёс зүйд суралцах зэргээр цогц чадамж эзэмшихэд ач холбогдолтой.

Товч агуулга

Хэлшинжлэлийн аль нэг асуудлын талаар судалгааны эсээ зохиох, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, илтгэл бэлтгэх зэрэгт зайлшгүй анхаарвал зохих хэлшинжлэлийн эхийн бүтцийн хэв шинж, холбогдох нэр томьёо, эхийн хэсгүүдийг нэгэн цогц болгон найруулахад заавал хэрэглэгддэг холбох хэрэглүүр, тэдгээрийн үүрэг зэргийг тодорхой эхийн жишээгээр тайлбарлах нь энэ хичээлийн гол агуулга болно.