Нягтлан бодох бүртгэл (англи хэлээр)

ACCN204 / Бакалавр

Багц цаг: 3

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Суралцагчдын нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, бизнесийн байгууллагын анхан шатны баримтанд үндэслэн ерөнхий ба тусгай журнал, ерөнхий ба туслах дэвтэр хөтлөх замаар англи хэл дээр иж бүрэн санхүүгийн тайлан бэлтгэх арга зүйг эзэмшүүлсэнээр оюутнуудын Нягтлан бодох бүртгэлийн үндэс, Санхүүгийн бүртгэл I хичээлээр эзэмшсэн онолын мэдлэгийг практиктай уялдуулах, үйлдвэрлэлийн дадлагыг илүү үр ашигтай хийх нөхцлийг бүрдүүлэх зорилготой. Оюутнууд энэ хичээлийг амжилттай судалсанаар нягтлан бодох бүртгэл, бизнесийн англи хэлний мэдлэгийн түвшин дээшлэх, аж ахуйн нэгжүүдийн иж бүрэн санхүүгийн тайланг анхан шатны баримтанд үндэслэн гаргах чадварыг эзэмших, гадаадын хөрөнгө оруулалттай болон хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын төслүүд, олон улсын байгууллагад ажиллах боломж нэмэгдэх ач холбогдолтой.

Товч агуулга

Бизнесийн байгууллагын хөрөнгө, эх үүсвэрт гарсан ажил гүйлгээгцаг тухайд нь анхан шатны буюу үндсэн баримтыг бүрдүүлж, зохих дансдаар нь ангилан, журнал, ерөнхий данс хөтөлж, санхүүгийн тайланг англи хэлээр бэлтгэн гаргах арга зүйг судална. Хичээл нь Канадын Сургалтын Академийн “Basicbookkeeping Level I, Basicbookkeeping Level II” хичээлүүдээс бүрдэх ба “Basicbookkeeping Level I” хичээлээр нягтлан бодох бүртгэлийн дансны дебет, кредит талуудын утга, давхар бичилтийн систем, хувь хүний орлогын тайлан, өмчийн тайлан, худалдан авалтын, борлуулалтын, мөнгөн орлогын болон мөнгөн зарлагын журнал, цалингийн тооцоо, ерөнхий журнал, ерөнхий данс, тохируулгын бичилт хийх зэрэг асуудлуудыг, “Basicbookkeeping Level II” хичээлээр нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн горимууд, бизнесийн байгууллагын хэлбэрүүд, жижиг мөнгөн сангийн бүртгэл, банкны тохируулга хийх, үндсэн хөрөнгийн бүртгэл, элэгдэл тооцоолох аргууд, орлогын тайлан, эзэмшигчдийн өмчийн тайлан, санхүүгийн байдлын тайлан, санхүүгийн тайлан бэлтгэх асуудлуудыг авч үзнэ.