Мэдээллийн системийн эрсдэлийн удирдлага

ICSI445 / Бакалавр

Багц цаг: 2

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Мэдээллийг системийг үр бүтээмжтэй ашиглах, удирдах; мэдээллийн системийн ашиглалт, хөгжүүлэлтэд гарч болзошгүй эрсдэлийг урьдчилан нээн илрүүлэх, тэдгээрт дүн шинжилгээ хийх, хариу үйлдлийг тодорхойлж хэрэгжүүлэх, нөлөө үзүүлэх, эрсдэлийг удирдах мэдлэг, ур чадварыг тодорхой түвшинд эзэмшинэ.

Товч агуулга

Мэдээллийн системийн удирдлага, мэдээллийн системийн эрсдэлийн талаарх үндсэн ойлголт; бизнесийн үйл ажиллагаа ба төслийн удирдлагатай холбоотой эрсдэлүүд; эрсдэлийн удирдлагын тогтолцоо, мэдээллийн систем дэх эрсдэлийг тодорхойлох; мэдээллийн систем дэх эрсдэлийг шинжлэх; эрсдэлийг үнэлэх; эрсдэлийн түвшний матриц; эрсдэлийн түвшинг тодорхойлох, эрсдэлийг бууруулах арга зам, стратеги; эрсдэлийн хяналт; эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь.