Эрх зүйн философийн орчин үеийн онолууд

JURI711 / Доктор

Багц цаг: 3

Нийтийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

“Эрх зүйн философийн орчин үеийн онол – арга зүйн асуудал” хичээлийн зорилго нь юуны өмнө суралцагсдад эрх зүйн философийн орчин үеийн онол – арга зүйн мэдлэгийг эзэмшүүлж, түүнийг шинжлэх ухааны судалгаанд хэрэглэх чадвартай болгох явдал юм. Мөн суралцагсдад орчин үеийн онол – арга зүйд тулгуурлан эрх зүйн шинжлэх ухааны маргаантай, шийдвэрлэгдээгүй асуудлыг судлан, шийдвэрлэх арга замыг тодорхойлох чадварыг эзэмшүүлэх зорилготой болно.

Товч агуулга

Энэ хичээлийн агуулгад юуны өмнө эрх зүйн философийн орчин үеийн онолын чиг хандлагууд болох натурализм, позитивизм, реализм, шударга ёсны процедурын онол, үнэний онол, тоглоомын онолын арга зүйн асуудал багтаж байна. Мөн эрх зүйн шинжлэх ухаанд трансценденталь шинжлэх ухааныг хэрэглэх онол – арга зүйн асуудал багтаж байгаа болно. Түүнчлэн, эрх зүйн философийн орчин үеийн онол – арга зүйг шинжлэх ухааны онолын болон практик судалгаанд онол – арга зүйн үндэс болгон хэрэглэх асуудал хичээлийн агуулгад орсон болно.