Соёлын өвийн бодлого, хадгалалт, хамгаалалт

ANTH218 / Бакалавр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлийн гол зорилго нь: • Соёлын өв болон соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын талаарх үндсэн ойлголт өгөх • Соёлын өвийн ач холбогдол болон соёлын өвийг хамгаалах талаар улс орнуудын гаргаж буй хүчин чармайлтыг таниулах, • Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын олон талт үйл ажиллагаанд оролцох чадвар эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Энэхүү хичээл нь соёлын өв болон соёлын өвийг хамгаалах талаар танилцуулга хичээл юм. Хичээлийн гол зорилго нь соёлын өвийн талаар үндсэн ойлголт өгөхөөс гадна, соёлын өвийн ач холбогдлыг ойлгуулах; соёлын өвийг хадгалж хамгаалах талаар дэлхийн улс орнуудын гаргаж буй хүчин чармайлт ба үр дүн; соёлын өвд учрах аюул занал, тэдгээрийг даван туулахын тулд мэргэжилтнүүд хэрхэн ажилладаг талаар судална. Мөн соёлын өв ба нийгэм, соёлын харилцан хамаарал, болон улс төр, эдийн засагт гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаарх үзэл баримтлалуудтай танилцаж, Монголын соёлын өвийн бодлого, түүний хэрэгжилтийн өнгөрсөн ба өнөөгийн нөхцөл байдалд анализ хийж, хэлэлцэнэ.