Монгол хэлний найруулгазүй

MONG201 / Бакалавр

Багц цаг: 3

Гадаад хэлний тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: 0 цаг - 16 хоног

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Эх хэл соёлоо бахархан дээдлэх, хайрлан хамгаалах үзэл төлөвшинө, Нийтийн өмнө зөв сайхан ярих чадваргыг эзэмшинэ, Эсээ, нийтлэл,эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, реферат зэргийг бичих эх зохиох чадвар эзэмшинэ. Албан бичиг түүний хэл найруулга төрөл уламжлал, боловсруулах арга стандартын тухай тодорхой мэдлэгтэй болж, албан бичиг төлөвлөх, боловсруулах алдаа гэмийг засах чадварыг эзэмшинэ. Төрийн албан ёсны хэлний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж стандарт журмын талаар зохих мэдлэг хуримтлуулна.

Товч агуулга

Монгол хэлний найруулга зүй хичээлийг судлахын ач холбогдол, аялгуут сайхан монгол хэлээрээ хэрхэн зөв сайхан ярьж, бичиж сурах, нийтийн өмнө ярихад (ярих урлаг эзэмшихэд) юу юуг анхаарах, найруулан бичих чадвар эзэмшихэд юу юу чухалд болох, найруулгын алдаа, гэм хийгээд үлгэр жишээ найруулгаас яаж суралцах, найруулгын зарим төрлийн онцлог, эсээ, нийтлэл, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл өгүүлэл, илтгэл бичхэд суралцах, албан бичгийн хэл найруулгын онцлог, уламжлал, албан бичиг, түүний нэр төрөл, боловсруулах арга зүй, стандарт, албан бичиг хэрэг хөтлөх, хадгалах... зэргийг судлан үзнэ.