Харьцуулсан эрүүгийн эрх зүй

COML706 / Доктор

Багц цаг: 3

Нийтийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээл нь магистрантын сургалтанд мэргэжлийн түвшинд заавал эзэмших суурь хичээл бөгөөд тухайн хичээлийн гол зорилго нь суралцагсдад эрүүгийн эрх зүйн харьцуулсан судлалын үндсэн ойлголтыг эзэмшүүлж, гэмт хэрэг, ялын талаар нийтлэг жишгийн болон орчин үеийн чиг хандлагыг судлан тодорхойлоход оршино.

Товч агуулга

Харьцуулсан эрүүгийн эрх зүйн хичээлийн агуулга нь тухайн судлагдахууны үндсэн ойлголт, институц хандлагыг тусгах бөгөөд энэ хүрээнд хамаарагдах мэдлэг, чадварыг тодорхой зохион байгуулалттайгаар олгоход чиглэгдэнэ. Гадаад орнуудын эрүүгийн хууль тогтоомж, түүний бүтэц, зарчим, эх сурвалж, тогтолцоог харьцуулж авч үзэх бөгөөд гэмт хэргийн ойлголт, ангилал, бүрэлдэхүүн болон ялын үндэслэл, тогтолцоог харьцуулсан судлалын үүднээс судлан тодорхойлоход чиглэгдэнэ. Түүнчлэн дэлхийн хэмжээнд эрүүгийн эрх зүйн хөгжлийн тэргүүлэгч хандлагыг тодорхойлж буй Герман, Франц, АНУ, Япон, Канад, Швед, Норвеги, Австрали, ОХУ, Хятад, Өмнөд Солонгос зэрэг зарим орны эрүүгийн эрх зүйн онцлогийг тухайлан тодруулж судлана. Ялын төрлүүдээс цаазаар авах ял, хорих ял болон хорихоос өөр төрлийн ялыг харьцуулсан судалснаар тэдгээрийн нийтлэг жишгийг хичээлийн гол агуулга оршино.