Зэрэгцүүлсэн хэл шинжлэл

LING500 / Магистр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Судалж буй гадаад хэлийг (target language, TL) хэлзүйн түвшинд эх хэлтэйгээ (source language, SL) хам цагийн хүрээнд бүтэц болон үүргийн хувьд зэрэгцүүлэн жишиж, нийтлэг болон ялгаатай талыг тодорхойлоход хичээлийн зорилго оршино. Хоёр хэлний үзэгдлийг түүхэн хэл шинжлэл, зэрэгцүүлсэн хэл шинжлэл, олон хэлний хэв шинжийн судалгааны үүднээс зэрэгцүүлэх зарчим, аргазүйд суралцан, түгээмэл хэл шинжлэлийн тодорхой мэдлэг эзэмшинэ. Гадаад хэл эзэмших, сурах, сургах болон орчуулгад зэрэгцүүлсэн хэл шинжлэлийн үүднээс бие даан дүн шинжилгээ хийх чадвартай болохын зэрэгцээ эх хэлний нөлөөгөөр гарах хэлзүйн болон бусад алдаа, бэрхшээлийг даван туулах арга замыг олох чадвар эзэмшинэ.

Товч агуулга

Хэл шинжлэлийн үүднээс хэлийг гарал үүсэл болон хэв шинжийн хувьд ангилах нь, судалж буй гадаад хэл (TL) болон эх хэлний (SL) овог язгуур, тэдгээрийн төрөл хэлүүд, залгамал, нугархай болон тусгайлаг хэлний онцлог, хоёр хэлний авиа, авиалбарын тогтолцоо, бүтээвэр, түүнийг ангилах нь, хоёр хэлний үг бүтэх ёс, хэлбэрзүй, олон хэлний хэлзүйн байгуулал, хэлзүйн утга, хэлзүйн хэлбэр, хэлзүйн ай, хэлзүйн аргууд, тэдгээр нь хоёр хэлэнд илрэх нь, үгсийг аймаглах зарчим, судалж буй гадаад хэл (TL) болон эх хэлний (SL) үгсийн аймаг, ай, тэдгээрийн төстэй болон ялгаатай талууд, хоёр хэлнээ илэрхийлэх аргууд, өгүүлбэрзүйн холбох тогтолцоо, түгээмэл болон тусгай шинж, хоёр хэлнээ илрэх нь, олон хэлний өгүүлбэрзүйн хэв шинжийн ангилал, хоёр хэлний өгүүлбэрийн бүтэц, нийтлэг болон ялгаатай шинж, өгүүлбэрийн гишүүдийг зэрэгцүүлэх судална.