Биеийн тамир II

SPRT100 / Бакалавр

Багц цаг: 1.5

Гадаад хэлний тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 3 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 6 цаг - 16 хоног

Зорилго

Оюутнуудын хөдөлгөөний эвсэл эв дүйг сайжруулах, дасгал хөдөлгөөнийг гүйцэтгэх чадвар, дадал олгох , эрүүл мэнд, гоо зүйн мэдлэг олгох, олимпизмийн талаар онолын мэдлэг олгох

Товч агуулга

Гүйлтийн сонгомол дасгалаар хөдөлгөөний чадвар дадал сайжруулж зөв гүйх арга барилд сургана. Нам гарааны техник, босоо техникээр гараанаас зөв гарч, гарааны хөөлт, зайн хөөлт, барианы хөөлтийг зөв гүйцэтгэх анхан шатны мэдлэг олгоно. Буухиа дамжуулах техник сэдвийн хүрээнд буухиаг дээрээ болон доороос хүлээн авах болон дамжуулалтыг зөв гүйцэтгэх арга барилд сургана. Гар бөмбөгийн давуулалт, дамжуулалт, бөмбөг хүлээн авалтын техникийг эзэмшүүлэх, хөдөлгөөний эвсэл олгон биеийн чанаруудыг хөгжүүлэх аргад сургана. Аэробик гимнастикийн төрлөөр хөдөлгөөний чадвар дадлыг хөгжүүлэх, эвсэл, уян хатан чанарыг сайжруулах, бие бялдраа хөгжүүлэх аргуудад сургана. Бялдаржуулах, каланетик дасгалуудаар биеийн хүчийг хөгжүүлэх, эвсэл, уян хатан чанарыг сайжруулах, бие бялдраа хөгжүүлэх аргуудад сургана.Сагсан бөмбөгийн дамжуулалт хүлээн авах, бөмбөг барилт, үндсэн зогсолтын мэдлэг олгон, шилжилт хөдөлгөөний чадвар дадал олгоно, бөмбөгийг цээжний өмнөөс шулуун барилд сургана. Дундын зайнаас шидэх үсрэлтээс байрнаас бөмбөгийг цээжний өмнөөс шулуун болон шалтай дамжуулалтыг гүйцэтгэх чадвар дадал эзэмшүүлнэ. 2 алхамтаас шидэх дээрээс 2 гараар, байрнаас үсэрч шидэх арга барилд сургана. Дундын зайнаас шидэх үсрэлтээс байрнаас бөмбөгийг цээжний өмнөөс, толгой дээрээс 2 гараар, байрнаас нэг гараас, байрнаас үсэрч шидэх, 2 алхамт хийгээд үсэрч шидэх, торгуулийн шидэлт шидэх, 2 алхамт хийгээд үсэрч шидэх,