Германы түүх

GERM333 / Бакалавр

Багц цаг: 2

Европ судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 4 цаг - 16 хоног

Зорилго

Германы орон судлалын талаарх мэдлэгийг олгох, ярих, сонсох, бичих дадлыг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний техник ажил болох эрэл хайгуул хийх, реферат бичих чадвар бий болгох Зорилт: Германчуудын үүслээс эхлээд европ тивд ирж суурьших болсоноос эхлэн улмаар ромын нэнэн бүрэлдэхүүн болоод тэдний соёлын бүрэлдүүлэх нэгэн хэсэг болсон тухай, улмаар дундад зууны шашны нөлөө герман оронд ноёлж байсан талаар, мөн герман улсын газар нутгийн бүрдэл, өөрчлөлт зэрэг, мөн өнөөгийн Герман улсын үндэс суурь бий болсон талаар хийгээд герман улсын өдөөсөн дайн болоод өнөөгийн Герман орны бүрэлдэн тогтсон нөхцөл зэргийг дэс дараатай мэдлэг олгоно.

Товч агуулга

Энэхүү хичээлээр сүүлийн 400 жилийн хугацаанд Германы түүхэнд өрнөсөн гол гол үйл явдлыг Европын түүхэнд тулгуурлан үзнэ. Үүнд: Германы сүүлийн үеийн түүхийг, тухайлбал, Дэлхийн II дайн, Адольф Хитлерийн удирдлаганд дахь III эзэнт улсад онцгой анхаарал хандуулна, Түүхийг Европ тивд христийн сүмүүд хуваагдах болсон Reformationszeit (Шинэчлэлийн үе)-аас эхлэн үзнэ. Шашны үзэл бодлын энэхүү хуваагдмал байдал нь өнөө ч нөлөөллөө алдаагүйгээр (жишээ нь Ирландын зөрчилдөөн) барахгүй уг зөрчилдөөнөөс үүссэн 30 жилийн дайны үр дагавар ХБНГУ-ын муж улсуудын хуваарилалт, оршин тогтнох байдалд нөлөөлсөөр байна. XVIII зуунд абсолютизм бий болсноор Прусс хүчирхэгжсэн. Францын хувьсгал, Наполеоны байлдан дагуулалтын эрхшээлээр Германы улс төр, нийгмийн амьдралд гүн гүнзгий өөрчлөлт орсон. Венын конгресс Германы тусгаар тогтнолын төлөөх идэвхийллийг нухчин дарсан. Ингэж Германд 3-р сарын хувьсгал бүтэлгүйтэв. Бисмаркын удирдлаган дор Германд үйлдвэрлэл хөгжин Эзэнт гүрэн байгуулагдав. Герман улс Дэлхийн I дайнд ялагдсанаар Ваймерын БНУ бий болов. Адольф Хитлерийн үед ардчилсан хөдөлгөөнүүд няцаагдав. Германы түүхийн хамгаас хар үе нь Еврейчүүдийг хомроглон устгасан (Но1осаиз1) цаг үе юм. Дэлхийн II дайн урьд өмнө хэзээ ч байгаагүй үйл олноор устгах үхлийг авчирсан. Сталингардын дэргэд герман ялагдаж, Японд цөмийн бөмбөг дэлбэлснээр энэхүү дайн төгссөн. Герман бууж өгснөөр улс орон 2 хуваагдав: капиталист, ардчилсан баруун герман улс, социалист БНАГУ. 1990 онд хоёр герман улс нэгдлээ. Эзэмших мэдлэг, чадвар, дадал: • Германы түүхийн суурь мэдлэг • Герман хэлээр лекцийн тэмдэглэл хөтлөх чадвар Үнэлгээ: О1-30 оноо- Хичээлд оролцсон ирц, хичээлд бэлтгэсэн байдал. О2-30 оноо- Сэдвийн дагуу бие даах ажил бичнэ. О3-40 оноо- Бичгийн шалгалт авч дүгнэнэ. Ашиглах ном, сурах бичиг: • Mathias Muenter-Effner u. a, Deutsche Geschichte in Schlagwoertern, Mayers Lexikonverlag, Mannheim, 1996 • Deutsche Geschichte, C.H.Beck Verlag, M�nchen, 1998 • Deutsche Geschichte in Schlaglichtern, Meyers Lexikon Verlag, Mannheim, 1996 • Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Р.Төрдалай, Р.Жамц, 2012