Япон дэлгэцийн бүтээлийн орчуулга

JAPN420 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Орчин үе нь хөдөлгөөнт дүрсийн эрин гэж нэрлэж болохуйцаар видео дүрс бичлэг бүхий мэдээллээр бялхаж байна. Үүнэс улбаалан зөвхөн кино, жүжиг, баримтат кино зэрэг видео бүтээлүүдийг орчуулах төдийгүй аж ахуйн нэгж, компаниудын бизнестээ ашигладаг сурталчилгааны видео, арга хэмжээ, семинарын видео гэх мэтийг орчуулах шаардлага гарч ирж байна. Тус хичээл нь хөдөлгөөнт дүрс бүхий бүтээлийн орчуулгын ажлын агуулга, дэлгэцийн бүтээлийн орчуулга үйлдвэрлэх явц, дэс дараалал, орчуулгад шаардлагатай ур чадварыг тайлбарлаж, бодитоор хийж үзэн, ийм орчуулга хийх чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Кино болон жүжиг, баримтат кино зэрэг дэлгэцийн бүтээлийн дуу авиа, хөдөлгөөн, эд юмсын хэлбэр зэргийг орчуулах, түүнд дуу оруулах болон хадмал орчуулга хийх аргыг заана. Эх зохиол болон хөдөлгөөнт дүрсийг харьцуулангаа орчуулна. Дуу оруулах ажлыг хийхэд амны хөдөлгөөнийг тааруулж, хүн сонсож авахад таатай үг хэллэгтэд хэрхэн буулгадаг арга, хадмал орчуулгыг хийхэд богино хугацаанд уншаад ойлгох боломжтой үг хэллэгийг яаж ашигладаг техникийг заана.