Орос хэлний хэлмэрчлэхүй 2

RUTR457 / Бакалавр

Багц цаг: 3

Европ судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Оюутан түүх, соёл, нийгэм, улс төр, эдийн засаг, урлаг спортын сэдвээр орос хэлнээс монгол руу, монгол хэлнээс орос хэл рүү аман орчуулга хийх арга барилд суралцахад оршино. Мөн түүнчлэн аялал, музейн тайлбар хийх, хөтөч тайлбарлагийн хийхэд орчуулагчид байх ёстой хэлний болон бусад ур чадварт суралцана.

Товч агуулга

Оюутанд шууд ба дам орчуулгын онцлог, аргуудын талаар онолын ойлголт өгнө. Оюутны орос хэлнээс монгол хэл рүү, монгол хэлнээс орос хэл рүү аман орчуулга хийх чадварыг хөгжүүлэх, сайжруулах дасгал, даалгавар хийж гүйцэтгэнэ. Түүх, соёл, нийгэм, улс төр, эдийн засаг, урлаг спортын сэдэвтэй яриа, ярилцлага, мэдээ, нэвтрүүлэг үзэж, сонсож орос хэлнээс монгол хэл рүү, монгол хэлнээс орос хэл рүү аман орчуулга хийнэ. Хөтөч, тайлбарлагч, орчуулагчид байх ёстой хэлний болон бусад ур чадварт суралцана. Энэхүү хичээлээр оюутны орос хэлнээс монгол хэл рүү шууд орчуулга хийх, монгол хэлнээс орос хэл рүү дам орчуулга хийх чадварт сургахыг эрмэлзэнэ.