Эрүүгийн процессын эрх зүй

CRLA301 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Монгол Улсын төрөөс баримтлах эрүүгийн бодлогод Эрүүгийн процессын эрх зүйн гүйцэтгэх чиг үүргийг тодохойлох, Эрх зүйн тогтолцоонд, ялангуяа хэрэг маргааныг нягтлан шийдвэрлэх эрх зүйн тогтолцоонд эзлэх байр суурийг тодорхойлох, эрүүгийн процессын эрх зүйн ойлголт, мөн чанар, шинж, зохицуулах зүйл болон хамгаалах зүйл, зохицуулалтын арга ба тогтолцоо, Шинжлэх ухааны судлах зүйл, судалгааны арга, бусад салбар эрх зүй,тусгай мэдлэгийг салбаруудтай хэрхэн уялдаж холбогдох мөн чанарыг тодорхойлох, ЭХХШ ажиллагааны ойлголт, мөн чанар, зорилт, тогтолцоо, чиг үүрэг, түүхэн хэв маяг, хууль тогтоомжийн хөгжилт, зорилт, зарчим, тогтолцоо, үйлчлэх хүрээ, хэмжээ, хязгаар, хэм хэмжээний бүтэц, төрөл, онцлогын талаар мэдлэгийг олгох, ЭХХШ ажиллагааг эрхлэн явуулагчид ба оролцогчид, тэдгээрийн ангилал, эрх зүйн байдалтай танилцаж, оролцогчоор тогтоох үндэслэл, журмын тухай мэдлэгийг олгох, ЭХХШ ажиллагаан дахь албадлага, түүний төрөл, тэдгээрийг хэрэглэх, үндэслэл, журмыг судлах ЭХХШ ажиллагаан дахь нотлох баримтын ойлголт, эх сурвалж, ангилал, нотлох ажиллагааг хэрхэн явуулах журмыг судлах, эрүүгийн хэрэг үүсгэх үе шат буюу гэмт хэргийн тухай гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалган шийдвэрлэх талаар мэдлэг эзэмшүүлэн, хойшлуулшгүй ажиллагааг бие даан явуулах чадвар зэмшүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үе шатанд явуулах байцаан шийтгэх тодорхой ажиллагаанууд, тэдгээрийн зорилго, мөн чанарыг ойлгуулан шүүхийн ажиллагааны ойлголт, тогтолцоо, шүүх хуралдааны ерөнхий нөхцөл, эрүүгийн хэргийг шийдвэрлэх, шүүхээс шийдвэр гаргах үндэслэл, журмыг судлах зорилготой болно.

Товч агуулга

Эрүүгийн процессын эрх Зүйн Шинжлэх Ухаан, эрүүгийн процессын эрх зүйн зохицуулах зүйл, зохицуулалтын арга, харилцаа, эх сурвалж, хэм хэмжээ, ЭХХША, түүний үе шат, чиг үүрэг, хэлбэр ба баталгаа, ЭХХША-ны түүхэн хэв маяг,зарчим, оролцогчид, ЭХХША оролцож болохгүй байдал,албадлагын арга хэмжээ, нотлох баримт ба нотолгоо, ЭХХША бусад нийтлэг нөхцөлүүд, эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагаа, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, прокурорын хяналт, шүүхийн ажиллагаа, шүүх хуралдааны ерөнхий нөхцөл, шүүх хуралдааны ажиллагааны журам, шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шүүхийн тогтоолыг биелүүлэх тухай, хяналтын шатны шүүхийн ажиллагаа, шинээр илэрсэн нөхцөл байдлаас хэргийг сэргээх, насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт явуулах ЭХХША, хэрэгжүүлэгчдийн хууль бус ажиллагааны талаар гаргах гомдол, гадаад зарим орнуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба харилцан туслалцаа үзүүлэх хамтын ажиллагааны талаар авч үзнэ.