Биохимийн инженерчлэл

BIOE202 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээл нь биотехнологи, био-инженерчлэл, болон биологийн судалгаанд ашиглагддаг биохимийн үндсэн суурь ойлголтуудыг өгөхөөс гадна анагаах ухаан, хөдөө аж ахуй, бусад дэвшилтэт салбаруудад ашиглагдаж буй био-инженерчлэлийн шийдлүүдийн тухай үндсэн суурь ойлголтыг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.

Товч агуулга

:Уг хичээл нь биомакромолекул болон био шинжлэх ухаан гэсэн ерөнхий хоёр ерөнхий хэсгээс бүрдэнэ. Биомакромолекулын хэсэгт амьд биеийг бүрдүүлэгч үндсэн нэгдлүүд болох уураг, өөх тос, нүүрс-ус, нуклейн хүчил тэдгээрийн шинж чанар, бүтэц байгууламж болон метаболизмын тухай дэлгэрэнгүй авч үзнэ. Харин био шинжлэх ухаан хэсэгт орчин үеийн хөдөө аж ахуй, анагаах ухаан, болон бусад биотехнологийн салбарт гарч ирж буй био-инженерчлэлийн шийдлүүд ололт амжилтууд зэрэг олон сэдвүүдийг тоймлон авч үзнэ. Цаашлаад шинжлэх ухаанд шинээр гарч ирж буй судалгаа шинжилгээний шинэ арга зүй, технологийн тухай товч авч үзнэ.