Олон улсын иргэний процессын эрх зүй (ахисан түвшин)

INTL731 / Доктор

Багц цаг: 3

Хувийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: 10 цаг - 16 хоног

Зорилго

“Олон улсын иргэний процесс” хичээлийн зорилго нь олон улсын эрх зүйн ангид суралцагч оюутанд олон улсын шинжтэй иргэн, худалдааны эрх зүйн хэрэг маргааныг шүүх, арбитраар хянан шийдвэрлэх талаар онолын мэдлэг олгох, олон улсын шинжтэй хэрэг маргааныг шүүх, арбитраар хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульчийн хувьд оролцох чадвар, процессийн баримт бичиг боловсруулах дадал эзэмшүүлэхэд чиглэнэ.

Товч агуулга

Энэхүү хичээлээр олон улсын шинжтэй иргэн, худалдааны хэрэг маргааны шүүхийн харьяалал, түүний эрх зүйн эх сурвалж, онцгой, тусгай, ердийн харьяаллын ялгаа, шүүхийг сонгох боломж, хэрэг шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх зүйн байдал, олон улсын эрх зүйн туслалцаа үзүүлэх журам, гадаад улсад шүүхийн баримт бичиг гардуулах, шүүхийн даалгавар биелүүлэх, нотлох баримт цуглуулах, арбитрын харьяаллыг тогтоох арга журам, арбитрын үйл ажиллагааны харьяалал, арбитрын бүрэлдэхүүнийг томилох, татгалзан гаргах журам, арбитрын хэлэлцээр, арбитрын ажиллагаа дахь шүүхийн оролцоо, туслалцаа, арбитрын шийдвэрийг баталгаажуулах урьдчилсан арга хэмжээ, арбитраар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, гадаадын шүүх, арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх талаар гүнзгийрүүлсэн мэдлэг, ур чадвар эзэмшүүлнэ.