Үндэстний шашин ба байгаль хамгаалал

RELI446 / Бакалавр

Багц цаг: 2

Философи, шашин судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлээр олон үндэстний шашнууд, тэдгээрийн дотроос, бөө мөргөл, төвдийн бон ёс, Энэтхэг, Хятад, Төвд, Монголын буддын шашны байгальд хандах хандлагыг үзэл баримтлал, зан үйл дэг ёсны талаас нь өгүүлэх юм. Шашин шүтлэг нь байгаль орчныг хамгаалах, хөгжлийн талаар тодорхой байр суурь, үүрэг гүйцэтгэж ирсэн. Сүүлийн жилүүдэд Шашин ба Байгаль хамгааллын холбоо болон Дэлхийн Байгаль Хамгаалах Сан шашинтай хамтран энэ талаар нилээд ажлуудыг хийж байгаа энэ үед шашин судлалын хийгээд нийт оюутнуудад дэлхийн улс түмнүүдийн янз бүрийн шашин ба байгаль хамгааллын талаархи мэдлэг олгох зорилго, ач холбогтолтой.

Товч агуулга

Аливаа шашин онолоо даган дэг ёс, зан үйл нь илэрдэг учраас зарим шашны урсгалын онолыг түүний байгальд хандах хандалгатай нь холбонавч үзнэ. Ингэхдээ монголын уламжлалт зан үйл шашин шүтлэгийг голлох юм.Энэ үүднээс монголд буддын шашин төвдөөр дамжин дэлгэрсэн учраас төвдийн бонгийн ёс, монголын бөө мөргөл, буддын шашны байгальтай харьцах, тэдгээрийн зан үйл, үзэл баримтлалыг голлон үзнэ. Нөгөө талаар Монгол оронд ариун дагшин шүтлэгт газар орон төдийгүй овоо тахилга бүхий уулс толгод, өмнө зүгт үүдээ нээсэн гэр хэлбэрт сүм хийдүүд, тэдгээрт шавилан зохиол бүтээлээ туурвиж агсан мэргэдийн байгаль хамгаалалтай холбоо бүхий ном судар, сан тахилгатай танилцана.