Салгах аргууд, сенсорууд

CHEM812 / Доктор

Багц цаг: 3

Химийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Аливаа судалгаа шинжилгээний биетэд байгаа саад бологч бүрэлдэхүүн хэсгүүдийг ялган салгахад хэрэглэгдддэг баяжуулах, ялган салгах, далдлах зэрэг химийн аргуудыг сонгох, тэдгээрийг багажит анализын аргуудтай хослуулан хэрэглэж, анализыг зөв удирдан чиглүүлдэг болох. Анализад үнэлэлт, дүгнэлт өгөх, аливаа анализад гардаг саад бэрхшээлд шинжлэх ухаанчаар хандах чадвартай болгоно.

Товч агуулга

Энэ хичээлээр химийн, тэр дундаа аналитик химийн чухал дэд салбар болох ялган салгах аргууд, тэдгээрийн хөгжил, нэр томъёо, хуулиуд, ангилалуудыг авч үзнэ. Ихэнх химийн анализ нь концентрацижуулах (баяжуулах) болон салгах аргуудыг хэрэглэн ярвигтай шинжилгээнүүдийг амжилттай хийж гүйцэтгэдэг. Энэ хичээлээр химийн тэнцвэрийн үндсэн дээр ангилагдсан салгах аргуудын талаар, тэдгээрийг сонгон хэрэглэх, орчин үеийн өндөр мэдрэмж бүхий сенсоруудын талаарх онолын мэдлэгийг тус тус эзэмшүүлнэ.