Анхан шатны япон хэлний ярих сонсох дадал

JAPN202 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Япон хэлний олон улсын боловсролын JF стандартын ангилалын үзэл баримтлалд тулгуурлан А2 түвшиний ярианы хэлийг сонсож ойлгох, зөв дуудах, хэлний орчин бүрдүүлж японоор ойлгож ярих чадвар, дадалтай болгоно.

Товч агуулга

Хүний өдөр тутмын үйл, гэр бүл, ажил мэргэжил, хичээл сургууль, боловсрол, амьдрах орчин, улирал цаг агаар, идээ ундаа, эрүүл мэнд, цаг хугацаа, орон зай, зүг чиг, амралт чөлөөт цаг, баяр цэнгээн, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал зэрэг сэдвээр унших, сонсох, ярианд оролцох, учир холбогдолтой ярих, бичих, өөрийн хүрээлэн буй орчин, ойр зуурын хэрэгцээгээ энгийн үг хэллэг ашиглан илэрхийлэх япон хэлний харилцааны А1 шатны чадвар, дадал олгоно. Япон хэлний олон улсын боловсролын JF стандартын ангилалын үзэл баримтлалд тулгуурлан А2 түвшний ярианы хэлийг сонсож ойлгох, зөв дуудах, хэлний орчин бүрдүүлж японоор ойлгож ярих чадвар, дадалтай болно.