Геодинамик ба тектоник

GEOL411 / Бакалавр

Багц цаг: 2

Геологи, геофизикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Тухайн хичээлийг бүрэн судалснаар оюутан орчин үеийн геодинамикийн аргуудтай танилцаж тэдгээрийг эзэмшин тулгарсан асуудал, бодлогыг тодорхой төвшинд шийдвэрлэж сурах, геологийн болон геофизикийн өгөгдлийг ашиглан дэлхийн царцдас ба структурын бүтэц, хөгжлийг геодинамик загварчилалын тусламжтайгаар үзүүлэх судалгааны арга, аргачлалыг эзэмшин түүнийгээ судалгаандаа хэрэглэж өөрт тулгарсан асуудлыг шийдвэрлэх чадвартай болох.

Товч агуулга

“Геодинамик”-ийн хичээлээр дэлхийн гүнд болон гадарга дээр явагдаж байгаа динамик процессуудын математик загварчилалын тухай голчлон үзнэ. Хамрах хүрээ өргөн учир асуудлыг шийдвэрлэхэд дан ганц тоон утга болон шинжилгээний үр дүн дээр бус эцсийн гарах гол дүгнэлт түүн дээр үндэслэсэн загварчилал дээр голчлон анхаарах болно. Ихэнх тохиолдолд тодорхой тектоник структурыг судлах геодинамикийн аргачилал болон загварчлалд анхаарал аа хандуулна. Хичээл нь оюутанд цаашидын судалгааны ажилд тулгарч болох геодинамикийн асуудлуудыг шийдвэрлэхэд туслах зорилготой анхдагч суурь мэдлэг олгоход чиглэнэ. Энэ төрлийн хичээл нь геологи-геофизикийн чиглэлээр суралцаж оюутнуудад зайлшгүй үзэх мэргэжлийн агуулгад багтсан байх хэрэгтэй. Хичээлийн агуулгад тунамал хурдасын хуримтлагдах төрөл бүрийн савууд /рифтийн дараах, тив дундын гэх мэт/-ын загварчилал, тэдгээрт болж байсан палеотектоникийн хөдөлгөөнийг загварчилах математик аргачилалыг тусгасан “Хуримтлалын савын геодинамик” томоохон байр суурь эзлэх бөгөөд түүний зэрэгцээ литосферт үйлчилж буй хүч тэдгээрийг судлах арга, гүний хагарлын бүсийн структур, эх газрын болон далайн царцдасын дулааны горим, субдукцийн бүс болон далайн рифтийн бүсийн дулааны горим зэргийг багтаан үзнэ. Энэхүү хичээл нь цаашид дэлхийн гүний структур, тектоник структурын үүсэл хөгжил, газрын тос агуулагч болон бусад хуримтлалын савын структур, геологийн болон геофизикийн өгөгдлийн тайлалт хийх чиглэлээр гүнзгийрүүлсэн судалгааны ажил хийх оюутнуудад чухал ач холбогдолтой.