Олон хэлний хэв шинжийн судлал

MONG703 / Доктор

Багц цаг: 3

Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 6 цаг - 16 хоног

Зорилго

Орчин цагийн хэл шинжлэлийн утгазүйн гол гол ойлголтуудыг магистрант оюутнуудад өгч, эл чиглэлийн судалгааны түгээмэл аргуудад сургана.

Товч агуулга

Орчин цагийн хэл шинжлэлийн утгазүйн судлахууны хоёдмол чанар (утга, утга учир), судлагдсан тойм, орчин үед гарсан судалгааны чиглэл, дэгүүд, хэлний тэмдгийн бүтэц дэх утга, утгын “утга”, утгын хэв шинжүүд, үгийн сангийн утгазүй (хэлбэр ба илэрхийллүүд, үгийн хэлбэрийн бүрэн ба дутуу утга, үгийн сангийн ба хэлзүйн утга, бодит утга ба утга учир, үгийн бүрдүүлбэрийн задаргаа, бүтэц утга зүй), өгүүлбэрийн утгазүй (утгат ба утгат бус өгүүлбэр, утгын нотолгоо ба нотолгоот агуулга, үнэний болзлууд, зүйл хуваасан утга, энгийн ба хавсарсан нийлмэл өгүүлбэрийн утга, өгүүлбэрийн хэв шинжүүд, асуух ба анхааруулах өгүүлбэрийн утга, өгүүлбэрийн утгыг хийсвэрлэх нь, өгүүлбэрийн гүн бүтэц ба утгазүйн илэрхийлэл, Тусгах ба сонгох хязгаарлалтууд, Монтегю-н дүрмүүд), Өгүүлэмжийн өгүүбэрзүй (Өгүүлэмж, ил ба далд үйлдлүүд, баталгаа, асуулт, захирах утгууд, бичвэр ба дискурсүүд, бичвэрийн өгүүлбэрүүд, өгүүлэмжийн утга ба хам бичвэр, төлөөлөл, дейксис) зэрэг болно.